Бидний тухай

 

Манай компани  2009 онд "АСХС" ХХК нэртэйгээр барилга угсралт, барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж байсан ба 2012 оноос "Голден Лайт Групп" ХХК нэртэй толгой компани байгуулан дадлага, туршлагатай мэргэжлийн инженер, техникийн багууд  барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын их засвар, сантехник болон цахилгааны иж бүрэн тоноглолын суурилуулалт, Вакуум  цонх  хаалганы үйлдвэрлэл, суурьлуулалт, барилгын материалын худалдаа, зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

Компанийн зорилго: 

Компанийн эрхэм зорилго нь  үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд  хуулийн дагуу зах зээлийн хэрэгцээ, хандлагыг нарийн судалсны үндсэн дээр хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгч, Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч компани байна.

Компанийн зорилт: 

Хөгжигч хүний нөөцийн ур чадвараар хөшүүрэглэн дэлхийн шилдэг технологи, шинэ менежментийн арга барилыг хэрэгжүүлэх замаар Барилга угсралт, Барилгын материалын Үйлдвэрлэл, Худалдааны ажлыг чанар, стандартын өндөр түвшинд эрхлэн гүйцэтгэж, хэрэглэгч ард түмнийхээ ая тухтай ажиллаж амьдрах ахуй орчныг бүтээн байгуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахад оршино.

1. Монгол улсын барилгын тухай хууль, БНбД-г чандлан сахиж хүний эрүүл аж төрөх, ажиллах нөхцөлөөр хангасан барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга  угсралтын ажил гүйцэтгэх        

2. Олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн  чанартай үйлдвэрлэл явуулах

3. Захиалагч, харилцагч албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэл зорилгыг нэн тэргүүнд эрхэмлэж, эрэлт хэрэгцээг        хангахуйц  үйлчилгээг үзүүлэх

4. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг өөрсдийн ажилд тогтмол ашиглаж, эрэл хайгуул хийж байх

5.Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх      

Манай компани нь дараах бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.