• Барилга угсралт болон Барилгын зураг төсөл
  • Хөтөлийн цементийн үйлдвэрийн  зураг төслийн ажил
  • Хуванцар цонх хаалганы үйлдвэр
  • Гадаад худалдаа

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай компани нь 2009 онд барилга угсралт, барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн барилгын салбартаа тодорхой хувь нэмэр оруулан, улс орныхоо хөгжлийн төлөө ололт амжилт дүүрэн ирээдүйдээ итгэлтэй урагшилж явна.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш барилгын чанарыг дэлхийн түвшинд хүргэх, өнгө үзэмж тохижилт сайтай орон сууцаар иргэдээ хангах, үйлчлүүлэгч, харилцагчиддаа найдвартай үйлчилгээ хүргэхийг зорьж ажилласаар ирлээ. 
 
Түүнчлэн хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө манай хамт олон санаа зорилго нэгтэй ажилладаг юм.  Компанийнхаа хамт олны нэрийн өмнөөс эрхэм захиалагч болон хамтран ажилладаг түншүүддээ үргэлж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эрхэлж буй ажил үйлс, бизнест нь өндөр амжилт хүсье!

С.АЛТАНГЭРЭЛ

Төсөл хөтөлбөр

"Булангын дэлгүүр"-ийн өргөтгөлийн барилга

Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8-р хороонд МУБИС-ийн зүүн талд "Крэсэнтсити" ХХК-ийн захиалгаар тэнхлэгээрээ 21м х 7м-ийн хэмжээтэй ашиглалттай дээвэр бүхий 2 давхар үйлчилгээний барилгыг манай компани хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.


Дэлгэрэнгүй...

"И Март Худалдааны төв"-ийн барилгын барилга угсралт

БЗД-ийн 1-р хороо, Чингис Зочид буудлын хажууд "Скай Трейдинг" ХХК-ийн захиалгаар баригдаж буй 7 давхар  И-Март худалдааны төвийн барилгын төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг худалдааны төвийн барилга нь 86,7х71,5м харьцаатай 7 давхар бөгөөд давхар дундын авто зогсоолтой.
 

Дэлгэрэнгүй...