Төсөл хөтөлбөр

Санхүү эдийн засгийн дээд сургууль

      Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захиалгаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1-р хороонд баригдсан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн өргөтгөлийн 15-н давхар барилгын зураг төслийг БНХАУ-н ‘’Shou gang’’ ХХК-тай хамтран боловсруулж улсын экспертизээр батлуулсан.

     Барилга угсралтын явцад зохиогчийн хяналтын ажил гүйцэтгэн мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч  2014 оны 02-р сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг барилга нь 40х16м хэмжээтэй 15-н давхар металл каркасан хийцтэй ба 2000 оюутан хичээллэх лекц, сургалтын танхим, хурлын танхим, багш нарын өрөө, номын сан болон компьютерийн лаборатори зэрэг их сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулах стандарт, шаардлага хангасан бүтээн байгуулалт болсон.


Галлерей: