Төсөл хөтөлбөр

ОБЕГ-ын харьяа Аврах гал унтраах 19-р ангийн барилга угсралт

 ОБЕГ–н захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод 1-р зэрэглэлийн  Аврах Гал Унтраах 19-р ангийн барилга угсралтын ажлыг манай компани 2013 оны 09 сараас эхлэн  нийт 65-80 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Уг барилга нь тэнхлэгээрээ 24,0*61,3 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй зоорийн давхартай, 3 давхар цутгамал төмөр бетон араг бүтээц, металл дамнуруун хучилт бүхий 3 блок хэсэгтэй.  Мөн гүний худаг, уурын зуухны барилга, бохир ус шүүрүүлэх байгууламж зэргээс бүрдсэн цогцолбор байгууламж юм. 2015 оны 11-р сарын байдлаар барилгын ажил бүрэн дууссан, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

 


Галлерей: