Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

"Булангын дэлгүүр"-ийн өргөтгөлийн барилга

Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8-р хороонд МУБИС-ийн зүүн талд "Крэсэнтсити" ХХК-ийн захиалгаар тэнхлэгээрээ 21м х 7м-ийн хэмжээтэй ашиглалттай дээвэр бүхий 2 давхар үйлчилгээний барилгыг манай компани хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.


Дэлгэрэнгүй...

"И Март Худалдааны төв"-ийн барилгын барилга угсралт

БЗД-ийн 1-р хороо, Чингис Зочид буудлын хажууд "Скай Трейдинг" ХХК-ийн захиалгаар баригдаж буй 7 давхар  И-Март худалдааны төвийн барилгын төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Уг худалдааны төвийн барилга нь 86,7х71,5м харьцаатай 7 давхар бөгөөд давхар дундын авто зогсоолтой.
 

Дэлгэрэнгүй...

"Дөрвөн улирлын цэцэрлэг" хорооллын А1, А2 блокын барилга угсралт

"Дөрвөн улирлын цэцэрлэг" хорооллын А1, А2 блокын барилга угсралтын ажлыг  "Монгол Корпорейшн" ХХК-ийн захиалгаар ерөнхий гүйцэтгэгч "Гранд байшин" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

 


Дэлгэрэнгүй...

Цонх хаалганы үйлдвэр

- Шинэ яармаг хорооллын А2, А3, А4 блокын нийт 1750 ширхэг LG-65, LG-60 маркын өнгөт материал бүхий цонх, хаалт үйлдвэрлэн нийлүүлж байна. 

 


Дэлгэрэнгүй...

ОБЕГ-ын харьяа Аврах гал унтраах 19-р ангийн барилга угсралт

ОБЕГ–н захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод 1-р зэрэглэлийн  Аврах Гал Унтраах 19-р ангийн барилга угсралтын ажлыг манай компани 2013 оны 09 сараас эхлэн  нийт 65-80 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Уг барилга нь тэнхлэгээрээ 24,0*61,3 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй зоорийн давхартай, 3 давхар цутгамал төмөр бетон араг бүтээц, металл дамнуруун хучилт бүхий 3 блок хэсэгтэй.  Мөн гүний худаг, уурын зуухны барилга, бохир ус шүүрүүлэх байгууламж зэргээс бүрдсэн цогцолбор байгууламж юм.  


Дэлгэрэнгүй...